ХӨСҮТ: ДОХ-той эмэгтэй гэртээ нас барсан
2023-01-24 16:06:20

ДОХ-ын халдвартай эмэгтэй нас барсан тухай ХӨСҮТ-өөс тодруулахад "ДОХ-ын халдвартай нь 2007 онд оношлогдсон 32 настай эмэгтэй ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны хяналтад эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байсан бөгөөд сүүлийн үед олон эрхтэн хавсарсан сүрьеэ өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байсан.
Биеийн байдал нь хүнд байсан ч энэ сарын 19-нд өөрийн хүсэлтээр эмчилгээгээ зогсоож эмнэлгээс гарсан. Өчигдөр буюу энэ сарын 23-нд бие нь муудаж гэрийнхэн нь түргэн дуудсан боловч эмнэлгийн тусламж авч амжаагүй гэртээ нас барсан байна.
Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн хашаанд нас барсан гэдэг ташаа мэдээлэл" гэлээ.
Сэтгэгдэл бичих: