Энэтхэгт цар тахлын улмаас 4 минут тутамд 1 хүн амиа алдаж байна


2021-04-27 10:21:55

Энэтхэг улсад өдөрт 350.000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж, дөрвөн минут тутамд 1 хүн нас барж байна. Өчигдөр гэхэд 2812 хүн нас баржээ. Цар тахлын хоёр дахь давалгаа 1.3 тэрбум хүн амтай Энэтхэгт аюул учруулах хэмжээнд хүрээд байна. Өчигдрийн байдлаар халдварын нийт батлагдсан тохиолдол 17.31 саяд хүрч, 195,123 хүн нас барчээ.

Ерөнхий сайд Нарендра Моди болон халдварт хамгийн их нэрвэгдээд буй мужуудын тэргүүн сайд нарын хурлын үеэр танилцуулсан урьдчилсан таамаглалд дурдсанаар, Махараштра, Гужарат муж, нийслэл Шинэ Дели хотын дараа хойд нутгийн Уттар Прадеш муж нь халдварын дараагийн голомт болж, өдөрт 190 мянга гаруй тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна.

Тийнхүү Энэтхэгт “COVID-19”-ийн хоёр дахь давлагаа оргил үедээ хүрэх үед улсын хэмжээнд өдөрт халдварын 500 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 6-7 дугаар сард буурах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд урьдчилан тооцоолжээ.

Одоогоор эмнэлэгт ор, хүчилтөрөгчийн нөөц дууссан бөгөөд хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдаж байна. Оршуулах чандарлах газар хүрэлцээгүйгээс нас барсан хүмүүсийн цогцосыг гудамжинд шатааж эхэлжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү