Украин руу урсаж буй барууны зэвсгүүдэд цохилт өгөх Оросын оролдлого үр дүнгүй байна гэж Пентагон мэдэгдэв


2022-05-09 10:53:24

Орос улс Украин дахь цэргийн хүчнийхээ ихэнх хэсгийг тус улсын зүүн болон өмнөд хэсгийн нутаг дэвсгэрийг эзлэхийг оролдоход төвлөрүүлж байгаа ч Украин даяар хот, суурин газруудад цохилт өгсөөр байна. Украины баруун болон төв хэсгийн цахилгаан дэд станц, төмөр замын байгууламж болон бусад дэд бүтцийг гол байгаа болгож буйг Украинчууд онцолж байгаа юм.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам төмөр замын суурь бүтцэд хийсэн халдлагууд нь барууны зэвсгийн нийлүүлэлтийг тасалдуулах зорилготой гэж мэдэгдсэн. ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу АНУ болон түүний холбоотнууд “Украиныг зэвсгээр дүүргэж байна” гэв.

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби Украин руу явуулах зэвсгийн урсгал “өдөр бүр үргэлжилсээр” байгаа. Украин, Орос улсууд цэрэг, хүнс, зэвсгийн хангамжийг тээвэрлэхдээ төмөр замын системд тулгуурладаг. Оросууд баруун зүгт орших чухал дэд бүтцэд цохилт өгсөн ч Украины хүчээ нөхөх чадварт мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэнгүй. Ерөнхийдөө Оросын зэвсгийн “нарийн онилох чадвар нь сурталчилж байснаас бага байна. Тэд нарийн цохилт өгөхдөө сайн биш гэжээ. АНУ, Украины зэвсгийн хүчийг нэмэгдүүлэхээр 90 гаубици өгнө гэж амласан байна.

Харин Их Британийн Батлан ​​хамгаалах яам Орос “цэргийн бус бай”-д цохилт өгч байгаа нь Украины эдийн засгийг сулруулах хүсэлтэй байгааг харуулж байна гэж мэдэгдсэн. Украины Ерөнхийлөгч В.Зеленский Манай хотуудад пуужингийн цохилт өгөх бүрт бид зохих хариуг өгөх болно гэжээ.

Эх сурвалж:The Independent

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү