Украин сөрөг довтолгоо эхлүүллээ

Украины арми Харьковт сөрөг довтолгоогоо амжилттай хийж байна. Удахгүй Оросын цэргийг хил рүү түлхэж магадгүй гэж АНУ-ын судалгааны төв мэдэгдэв.
Оросын зэвсэгт хүчин Харьковын зүүн хойд нутгаас ухарч, “Украины довтолгоо амжилттай” хийхийн тулд хэд хэдэн гүүрийг нурааж байна гэж Вашингтонд төвтэй Дайны Судлалын Хүрээлэн (ISW) мэдээлсэн.
“Армиуд голыг өөр чиглэлд ойрын хугацаанд гатлах оролдлого хийхгүй гэж шийдсэн тохиолдолд л гүүрийг сүйтгэдэг. Тиймээс Оросын арми Украины цэргүүдээс чөлөөлөгдсөн Харьковын зүүн хойд захыг ойрын хугацаанд эргүүлэн авах ажиллагаа явуулахгүй байх“ гэж тайланд дурджээ.
Украины Харьков дахь цэргийн амжилт нь Оросын хүчнийг стратегийн өөрчлөлтөд хүргэж, Харьковт шаардлагатай нэмэлт хүч бусад бүс нутгуудад дэмжлэг үзүүлэхээс сэргийлж магадгүй гэж үзэж байгаа юм.
Харин ISW-ийн тайланд Украины зүүн өмнөд бүс нутагт Оросын арми Мариуполь хотыг эзэлсэн. Удахгүй Херсоныг өөртөө нэгтгэх юм уу, Донецк, Луганск зэрэг бүс нутагт Украины тусгаар тогтнолыг тунхаглаж магадгүй гэжээ.
Оросын цэргүүд Херсон, Мариуполь хотуудад аюулгүй байдлаа нэмэгдүүлж байгаа юм. Мөн Украины сургууль ОХУ-ын агаарын дайралтад өртөж 62 хүн нас барсан гэсэн мэдээллийг Луганск хотын амбан захирагч өгөөд байна.
Эх сурвалж: Fox news
Сэтгэгдэл бичих: