Украины Зэвсэг хүчин: Зэвсгийн хангалт дутуу учир 6 дугаар сарын дунд хүртэл сөрөг довтолгоонд шилжихгүй


2022-05-20 12:48:26

Украины Зэвсэгт хүчин 6 дугаар сарын дундууд Оросын армийн эсрэг томоохон сөрөг довтолгоо хийнэ гэж мэдэгджээ. В.Зеленскийн зөвлөх Алексей Арестович тавдугаар сард Украины талаас томоохон сөрөг довтолгоог хийх боломжгүй. Өрнөдөөс ирэх зэвсгийн хүчийг хуримтлуулж чадвал сөрөг довтолгоо хийх боломжтой. Хэд хэдэн бригад, бүрэн зэвсэглэсэн, бэлтгэгдсэн, зохион байгуулалтанд орсон байх ёстой. Үүний дараа л хөдөлж болно. Зэвсгийн нөхөн хангалт 6 дугаар сарын дундаас өмнө ирэхгүй. Долдугаар сарын сүүлч ч хүрэх магадлалтай” гэжээ.

Харин АНУ-ын тэтгэвэрт гарсан генерал Бен Ходжес CNN-д өгсөн ярилцлагадаа “Оросууд халдлагадаа аль хэдийнээ хүрэхэд ойрхон байна. Оросууд Украины эсрэг довтолгоонд удахгүй шилжинэ гэжээ.

Гэсэн хэдий ч Украины Зэвсэгт хүчний жижиг хэмжээний сөрөг довтолгоонууд хийсээр байгаа. Харьковын амбан захирагч Олех Сыниехубов Изюм хотын ойролцоо Украины цэргүүд сөрөг довтолгоонд орсон. Изюм орчмын бүс нутаг халуун цэг хэвээр байна. Зарим чиглэлд дайсны цэргүүд ухарч байна.Саяхан чөлөөлөгдсөн Сыниехубов суурингийн оршин суугчдыг буцаж ирэхгүй байхыг уриалж байна. Энд хэтэрхий аюултай хэвээр байна гэжээ

Харин Украин хоёр долоо хоногийн дараа сөрөг довтолгоо шилжинэ гэж цэргийн шинжээч Рустамзаде мэдэгдсэн Тэрбээр Украины цэргийнхэн Донбассын Орост эзлэгдсэн хэд хэдэн сууринг эргүүлэн авсан гэж..

Эх сурвалж: Украины шинэ дуу хоолой

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү