Украинчууд ур чадвараа гайхуулав
2022-05-26 14:21:47

Украины тусгай ажиллагааны хүчнийхэн Оросын танкийг камикадзе нисгэгчгүй онгоцоор устгаж буй дүрс бичлэгийг цацжээ. Тэд “Уг бичлэгийг нисгэгчгүй онгоцны камерт буулгасан.
Дайралтын үеэр Оросын танк болон түүний операторуудыг устгалаа. Дронууд бол тэсрэх бодисоор дүүрсэн сумнууд юм. Тэд бай тодорхойлогдох хүртэл агаарт байж, дараа нь түүн рүү цохиж, тэсрэх бодисыг дэлбэлэх боломжтой.
“Энэ бол манай цэргүүдийн бэлтгэл, мэргэжлийн ур чадвар, гадаадын түншүүдийн тусламж фронтод эерэг үр дүн өгч байгаагийн тод жишээ юм” гэж бичжээ.
Эх сурвалж: Business Insider
Сэтгэгдэл бичих: