Ж.Байден: Галт зэвсгийн хяналтыг эрс чангатгана


2022-05-26 14:36:18

АНУ-ын Увалде дахь Техасын Робб бага сургуульд халдлага гарч 3 багш, 18 сурагч амиа алдсан. Гэмт хэрэг үйлдэгч Сальвадор Ромас эхлээд эмээгээ буудсан. Эмээгийн бие муу эмнэлэгт хүргэгдсэн байна. Цагдаа нар сургууль дээр ирж гэмт этгээдтэй буудалцах үеэр хэрэгтэн амиа алдсан байна. Гэмт хэрэгтэн тус дүүргийн оршин суугч гэж байсан бөгөөд одоогоор гэмт бүлэглэлүүдтэй холбоогүй гэж үзэж байна. Буудлагын үеэр амиа алдсан хүмүүсээс гадна хичнээн хүн шархадсан нь тодорхойгүй байгаа бөгөөд бэртэл авсан хүмүүс ч байгаа аж.

Увалде бол Сан Антонио хотоос баруун тийш 85 милийн зайд орших 16.000 хүн амтай хот юм.Робб бага сургуульд 600 орчим сурдаг.
АНУ-ын ерөнхийлөгч :Ж.Байден: Хүүхдүүд үеийн нөхдөө буудуулахыг харж зогссон. Тэдний зүрх сэтгэл үүрд шархтай үлдэх болно. Тиймээс галт зэвсгийн хяналтын эрс чангатгана гэдгээ хэлжээ.

Сан-Антонио хотын захирагч Рон Ниренберг твиттер хуудсаараа дамжуулан хотын оршин суугчдаас амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэхийн тулд хотын далбааг мандуулахыг уриалав.

Хэргийн газрыг хууль сахиулах ажилтнууд хамгаалж байхад хүүхдүүд сургуулийн автобусанд сууж байгаа зургууд олон нийтийн сүлжээнд тавигдсан. Олон нийт “Өглөө амьд гэрээсээ гарсан хүүхдүүд өдөр нь нас барж байна. Гэмт бүлэглэл, зэвсгийн хяналтанд анхаардаг төртэй байхыг хүсэж байна” гэсэн мэдээллийг цахим сүлжээнд оруулж байгаа юм.

Архи, Тамхи, Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодистой тэмцэх товчоо, Холбооны мөрдөх товчоо зэрэг олон хууль сахиулах байгууллага хэргийн газарт ажиллажээ.

Өмнө нь 2012 онд АНУ-ын дунд сургуульд зэвсэгт этгээд халдлага үйлдэж, 19 хүүхдийн амийг хөнөөсөн хэрэг гарч байжээ.

Эх сурвалж: ABC News

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү