G7-ийн удирдагчид эрчим хүчний экспортоос олсон Кремлийн орлогыг шахах оролдлого хийж эхэллээ
2022-06-28 17:38:43

G7-ийн удирдагчид эрчим хүчний экспортоос олсон Кремлийн орлогыг шахах оролдлого хийж эхэлсэн. Оросын байгалийн хийн үнийн дээд хязгаарыг тогтоохыг шаардах төлөвтэй байгаа юм.
Барууныхан ОХУ-ын эрчим хүчний үнийг хязгаарлах нь Москва руу чиглэсэн мөнгөний урсгалыг хязгаарлаад зогсохгүй, зардлын өсөлтийн үед инфляцийг бууруулахад тустай гэж тооцсон байна.
Европын холбооны эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Кадри Симсон эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэхийг уриалсан бол Герман улс хомсдолын талаар урьдчилан хэлж анхааруулсан байна.
Эх сурвалж. The Telegraph
Сэтгэгдэл бичих: