АГУУЛАХ ТҮРЭЭСЛЭЖ АВНА


2022-08-10 09:11:53

Сайжруулсан шахмал түлш нөөцлөх боломжтой агуулахын байр түрээслүүлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт хүлээн авч байна.

Агуулахад тавигдах шаардлага:

  • Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай байх;
  • Түрээслүүлэх агуулахын түлш хураах тайлбайн хэмжээ 1000 м.кв-аас дээш байх;
  • Түрээсийн харуул хамгаалалт бүрэн шийдэгдсэн байх;
  • Тээвэрлэлт хийхэд орц гарц саадгүй байх;
  • Битүүмжлэл сайн байх /дээвэр, хана, шал, хаалгаар борооны ус нэвтэрдэггүй байх;
  • Агаарын солилцоо хийгдэх боломжтой байх;

Агуулах түрээслүүлэх хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллага дараах материалуудыг бүрдүүлнэ:

  • Агуулах түрээслүүлэх тухай албан хүсэлт /ААНБ/, өргөдөл /Иргэн/ /агуулахын байршил, тайлбайн хэмжээ, түрээслүүлэх хугацаа, үнийн саналыг тусгасан байх/;
  • Гэрээ байгуулах этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар;
  • Агуулахын фото зураг; /гадна, дотор талбай, орц, гарцыг тодорхой харуулсан/

Хаяг: Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын зам 1200, 17100 Нийслэлийн Нутгийн Захиргааны цогцолбор, А-блок, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар

Холбоо барих утас: ☎️11-314876, 99043654

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү