Саудын Арабын хунтайж Оросын эрчим хүчний гурван томоохон компанид хөрөнгө оруулалт хийжээ


2022-08-16 13:13:21

Саудын Арабын тэрбумтан хунтайж Алвалид Бин Талалын хяналтад байдаг хөрөнгө оруулалтын компаниараа Оросын эрчим хүчний гурван томоохон компанид 500 гаруй сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. Газпром”, “Роснефть”, “Лукойл”-д хөрөнгө оруулалт хийснээр Вант улс дутуу үнэлэгдсэн хөрөнгөө худалдаж авсан байх магадлалтай байгаа юм.

Барууны орнууд Оросын эрчим хүчний компаниуд болон тэдний удирдлагуудад хориг арга хэмжээ авсны дараа дээрх хөрөнгө оруулалт хийгдсэн. Саудын Араб болон Персийн булангийн бусад орнууд Украины дайнд төвийг сахисан байр сууриа хэвээр хадгалахыг хичээсээр ирсэн юм.

Харин Филиппиний эрх баригчид барууны хориг арга хэмжээнээс болгоомжилж Оросоос цэргийн нисдэг тэрэг худалдаж авах гэрээгээ цуцалсан. Өргөн хэрэглэгддэг Chinook шиг хүнд даацын нисдэг тэргээ АНУ-аас авах саналыг хэлэлцэж эхэлжээ.

Эх сурвалж: News week

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү